Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдааг  нэг хоногийн дараа эхлүүлжээ

Нийслэлийн иргэдийн өвлийн улиралд хэ­рэглэх махны хангамжийн тогтвортой байд­лыг хадгалах, орон нутгийн малч­дын цагаан идээ, мах, тариаланчдын жимс, жимс­гэнийг дундын зуучлалгүйгээр хэрэг­лэгч­дэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөт­гөсөн худалдааг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ.
2024-12-16

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.
2024-12-14

Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль баталж, зөвлөл байгуулах нь

Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolian growth” форумыг Засгийн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Төрийн худалдан авах ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, гадаад худалдааны реформын хүрээнд хийхээр төлөвлөж буй санал, санаачилгуудыг Шадар сайдын ажлын албаны мэргэжилтнүүд, хуулийн төслийн багийнхан танилцуулсан. Форумд Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл, судлаач, эдийн засагч нийлсэн 200 гаруй хүн оролцсон юм.
2024-12-13

375 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг тэглэхийг үндэсний үйлдвэрлэгчид эсэргүүцлээ

375 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг тэглэхийг үндэсний үйлдвэрлэгчид эсэргүүцлээ
2024-12-13

Цахилгаан хязгаарлахаас өөр чадах ажил Б.Чойжилсүрэнд алга

Улаанбаатар утаа, түгжрэлтэйгээс гадна цахилгаангүй, харанхуй хот болчихлоо. Орон нутагт ч ялгаагүй хэсэгчилсэн, гэнэтийн хязгаарлалтыг үе шаттайгаар хийж байна. Яг жилийн өмнөх энэ өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдэж, улмаар нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийн өвлийг арайхийн давсан билээ. Тэгвэл жилийн дараа цахилгааны үнэ нэмснийг эс тооцвол эл салбарт юу ч өөрчлөгдсөнгүй, Б.Чойжилсүрэн яг өмнөх шигээ улс даяар хязгаарлалт хийх тухай яриад зогсож байна.
2024-12-13

Хоёр удаа зассан 2025 оны төсөв

УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү таван сарын турш үргэлжилж, парламентад томоохон сорилт болсон төсвийн хэлэлцүүлэг шувтрав. Анх удаа УИХ ирэх оны төсвөө хоёр удаа эхнээс нь хэлэлцэн баталсан нь энэ.
2024-12-13

Э.МӨНХНАСАН: Монголын тээвэрчид олон улсад гарах боломжийг бүрдүүлж байна

Зам тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай  транзит тээвэр, олон улсын тээвэр ложистикийн талаар ярилцлаа.
2024-12-12

"Ийгл" телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргал тэргүүн байр эзэллээ

Монголын хөрөнгийн бирж ХК, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтны дунд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэж, өнөөдөр бүтээлээ сойж өрсөлдсөн шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэч Ж.Цогтбаяр, "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцож, шагналыг гардууллаа. 
2024-12-04

“Шунхлай” нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо

“Шунхлай холдинг”-ийн охин компани “Шунхлай” ХХК өчигдөр нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохив. Тус компанийн зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн нь одоогоор дотоодын хамгийн өндөр үнэлгээтэй, хөрөнгө оруулалтын зэрэглэл болжээ. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн итгэл төрүүлээд буй юм.
2024-12-04

Төрийн бизнес өргөжиж, хувийн хэвшлийнх шахагдаж байна

“18 жил хандив цуглуулж, эко, сайн дурын ажил хийлээ. Сүүлийн үед төр ойн салбар луу орсноос хойш мод үржүүлгийн ажил монополжиж, дандаа наймаа, унац, шахаа ярьдаг болсон. Төр засаг өөрөө нийгмийн хорт хавдар болчихлоо. Тэд манай клубийн 10 жилийн төсвөөр нэг удаа зугаалж байна. Ийм хэмжээний мөнгөөр 12 000 хүүхэд, залуус хоёр сая гаруй мод тарьж ургуулан, усалж, арчилна...”
2024-12-02

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Шарк” Д.Энхтүвшин 2024 оны парламентын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тул холбогдох хууль, журмын дагуу ийнхүү нөхөн сонгууль явуулсан юм.
2024-12-02

Баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгов

Улсын Их Хурлын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-11-30

Эрчим хүчний компаниуд цахилгааны алдагдал, хэрэглээгээ бууруулж, 11.6 тэрбум төгрөг хэмнэх нь

Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
2024-11-29

Уулгүй талд цусгүй тулаан эхэллээ

Дэлхийн шатрын аваргын төлөөх халз өр­сөлдөөн аваргаа хамгаалагч БНХАУ-ын Дин Лижэнь, Энэтхэгийн их мастер, 18 настай Гукеш Доммаражийн хооронд эхэл­лээ. Уг “тулаан”-ыг Сингапур улсад зохион бай­гуу­ла­хаар өнгөрсөн долоодугаар сард Олон улсын шат­рын холбоо (ФИДЕ) шийдвэрлэсэн юм. “Син­гапур бол аялал жуулчлал, бизнесийн дэл­хийд алдартай хотоос гадна амбиц, авьяаст­нууд бүхий шатрын спортын том төв болсон” гэж тус хол­бооны ерөнхийлөгч А.Двор­кович мэдэгдэж байлаа.
2024-11-27

Төсвөө хянаж, удирдаж чаддаггүй Сангийн сайдад хариуцлага тооцох уу

Манай улсад гүйцэтгэлд суурилсан буюу үр дүн, хяналтад тулгуурласан төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх талаар яриад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч үүнийгээ хэрэгжүүлэх чиглэлд гаргасан ахиц дэвшил, шийдвэртэй хийсэн алхам үгүй, бахь байдгаараа. Үр ашиггүй төсөл, хөтөлбөрт үлэмж хэмжээний хөрөнгө оруулсан, үрэлгэн, тооцоогүй байдлыг өөгшүүлсэн, зарлага нь орлогоосоо давсан, хэт “романтик” төсөөлөлтэй төсвийн төслүүдийг сүүлийн жилүүдэд батлах болсон нь үүний нотолгоо.
2024-11-25

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд 137 дугаар тогтоол гаргаж, газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа фойсон энержи” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг АМГТГ-т өгчээ. Үүний дагуу АМГТГ-ын дарга Л.Баярмандал, “Монголиа фойсон энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар бүтээгдэхүүн хуваах гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.
2024-11-22

1.7 их наяд төгрөгийн бондыг хаалттай хүрээнд гаргасны учир юу вэ

Нийслэл энэ оны зургаадугаар сард 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Дотоодын хөрөнгийн зах зээлд арилжсан үнэт цаасны хөрөнгийн 60 орчим хувийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхэд зарцуулж, үлдсэнээр нь авто зам, ариутгах татуурга, үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга, байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөө хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлж байв.
2024-11-22

Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалт явуулж байна

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тусгажээ.
2024-11-21