“Шунхлай холдинг”-ийн охин компани “Шунхлай” ХХК өчигдөр нээлттэй бондын анхдагч арилжааг нээж, цан цохив. Тус компанийн зээлжих зэрэглэлийг “А тогтвортой” гэж үнэлсэн нь одоогоор дотоодын хамгийн өндөр үнэлгээтэй, хөрөнгө оруулалтын зэрэглэл болжээ. Энэ нь хэрэглэгчдэд ихээхэн итгэл төрүүлээд буй юм.
“Шунхлай” бондын жилийн хүү 17, хүүгийн албан татвар тав, хагас жил тутамд хүү төлөгдөх нөхцөлтэй. Тийм учраас дахин хөрөнгө оруулалт хийснээр хаалттай бонд болон банкны хадгаламжийн 18.7 хувийн өгөөжтэй дүйцэж байгаа аж. “Шунхлай холдинг” нь хүнс, шатахуун, харилцаа холбоо, үл хөдлөх, автоматив, жижиглэн худалдаа, санхүүгийн салбарын 60 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн, Монголын топ аж ахуйн нэгж билээ.
О.ОРГИЛОХ