Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Эдийн засгийн форум: Хэн юу хэлэв

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган болж буй. Энэ үеэр хэн юу гэж хэлснийг хүргэе.
2024-02-01

МХБ олон нийтэд хувьцаагаа арилжаалж, 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны хоёрдугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулна.
2024-02-01

“Компанийн засаглалын кодекс”-ын үнэлгээгээр “Говь” ХК тэргүүлжээ

“Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээллээ. Тус хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор эл кодексыг шинэчлэн баталснаар хувьцаат компаниуд үүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I, II ангиллын 69, III ангилалд бүртгэлтэй 35, нийт 104 компанийн кодексын хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар анхны үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй байсан билээ.
2024-02-01

Төрийн байгууллагуудын уялдаагүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээж байна

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Петро матад ХХК-ийн гүйцэтгэх захирал Майк Бак тэргүүтэй төлөөлөгч нартай уулзаж, Их Британийн хөрөнгө оруулагч нарын гомдол, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2024-02-01

ХААН БАНКНЫ САЛБАР, ТООЦООНЫ ТӨВҮҮДИЙН БАРИЛГЫН ИХ БОЛОН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд ирүүлж, эсвэл real_estate@khanbank.com хаягаар илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP24-0447, RFP24-0042 дугаарыг заавал бичнэ.
2024-02-01

“ЦАГЛАШГҮЙ ЖАРГАЛАНТ ӨДРҮҮД” урамшуулалт аян үргэлжилж байна

Танд хэрвээ дээрх төрлийн картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч урамшуулалт аянд амжиж оролцоорой. Аяны хүрээнд шинээр  кредит карт захиалсан харилцагчдадаа бид “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮)  бэлэглэх бөгөөд урамшуулалд багтсан байгууллагуудаас эхний худалдан авалтаа хийсний дараа “welcome point” оноо тань идэвхжих юм. Энэхүү оноогоо та дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу төлбөрөөсөө 30,000 төгрөгийг хасуулах боломжтой.
2024-02-01

“Монголын эдийн засгийн форум 2024” эхэллээ

“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.
2024-02-01

ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31

ЮнионПэй картаа уншуулаад “iPhone 15 Pro” гар утасны эзэн болоорой

Нэг харилцагч нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой бөгөөд 2024 оны 2-р сарын 23-ны өдөр тохирлын эрхтэй харилцагчдаас “iPhone 15 Pro” загварын гар утасны эздийг ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Та тохирлын эрхээ шалгахдаа ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараасаа 131917 руу tokhirol эсвэл tohirol гэж бичээрэй.
2024-01-31

Бүс нутгийн онцлогт тохирсон ХАА-н үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлнэ

Манай улс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай 1997 оноос хойш тасралтгүй, амжилттай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) "Зах зээлд чиглэсэн Хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл"-ийг хэрэгжүүлэх баримт бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танаки Шиничи нар гарын үсэг зурлаа.
2024-01-30

Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтэнд эрх олгох сургалтыг хоёр удаа явуулна

Үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг батлах, шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшлийн зөвлөлийн хурал нэгдүгээр сарын 29-нд боллоо. Хурлаар мэргэшлийн зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ онд зохион байгуулах үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын хуваарыг баталлаа.
2024-01-30

Төвийн бүсийн хөгжлийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй.
2024-01-30

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын барилга угсралтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд даалгасан.
2024-01-30

Зэс цойлох сураг

Монгол Улс өнгөрсөн онд 15.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан билээ. Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс, 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Эл хугацаанд 8.76 тэрбум ам.долларын нүүрс, 2.62 тэрбумын зэсийн хүдэр, баяжмал нийлүүлсэн аж. Эдгээрийн дараа гуравдугаарт боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 738 сая “ногоон”-оор экспортолсон дүн байна. Өдгөө нүүрс, зэсийн баяжмалаас бусад таваарын экспорт нэг тэрбум ам.доллароос бага байгаа нь эндээс харагдаж буй. 
2024-01-30

ХААН Банк харилцагчийн үйлчилгээндээ IDCXS:2022:02 стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны байгууллага боллоо

Энэхүү стандарт нь 7 бүлэг, 356 дэд шалгуур бүхий чанарын үзүүлэлтүүдээс бүрддэг бөгөөд ХААН Банк уг шаардлагуудыг хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр ханган олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагыг нэвтрүүлсэн Монголын анхны аж ахуйн нэгж боллоо. Тус 7 бүлэг шалгуур үзүүлэлт нь тухайн аж ахуйн нэгжийн харилцагчийн үйлчилгээний бодлого, дижитал бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, харилцагчийн үйлчилгээ авах замналын зураглал, гүйцэтгэлийн хэмжилт, үр дүн гэсэн олон хэсгээс бүрддэгээрээ онцлогтой.  
2024-01-29

Д.Сумъяабазар: Циркийн барилгын засвар тавдугаар сарын 1-нд бүрэн дуусна

2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор  “АСА” багийнхан Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдаж авсан билээ.
2024-01-29

БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэжээ

БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.84 хувиар өссөн байна. Алтны хэрэглээ 1089.69 тонн болж өмнөх оныхоос 8.78 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Алтны Холбооноос гаргасан баримтад дурджээ.
2024-01-29

Бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ

Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалт боллоо. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл”  сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай хэлэлцжээ.  
2024-01-29