Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Төвбанк, Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоос үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Энэ нь бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унци буюу 31.3 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, “ultra high relief” технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос аж.
Тус банкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн хүрээний сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг юм. Эл банкны Эрдэнэсийн сангаас худалдаж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin. mongolbank.mn цахим хуудаснаас авах боломжтой гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор