ЭЗХЯ-ны харьяа Хөрөнгө оруулалт, худалдааны газар, МҮХАҮТ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Ингэснээр хөрөнгө оруулалт, худалдаа, нэн ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих, хөгжүүлэх, мэдээллийн систем бий болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, талууд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн бүх төрлийн мэдээллээр хангах нэг цэгийн нэгдсэн үйлчилгээ нэвтрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, гомдлыг нь шийдвэрлэх тогтолцоо, үйл явцыг тодорхой болгох, сайжруулахад анхаарах аж. Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцох, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа хийх, олон улсын үзэсгэлэн зохион байгуулахад хамтран ажиллахаар тохирчээ.
Бэлтгэсэн Б.Сонор