Сүүлийн хоёр сарын хугацаанд ам.долларын ханш анх удаа долоо хоног дараалан суларсан бол найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог алтны дээшлэв. Тодруулбал, шар металлын ханш өнгөрсөн долоо хоногт 1.4 хувиар өссөнийг “Reuters” уламжиллаа. Мөн эл таваарын фьючерс аасан гарагт 0.9 хувиар нэмэгдсэнээр унци нь 2049.4 ам.доллартой тэнцжээ.
“RJO futures” компанийн ахлах стратегич Боб Хаберкорн “Ам.долларын ханш суларсан нь алтны үнэд голлон нөлөөллөө” хэмээн ярьсан байна. Сонирхуулахад, зарим эх сурвалжийн дурдсанаар АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргахад яарахгүй бололтой.