Эрчим хүчний системийн 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1461 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 347 МВт-аар, импорт 230 МВт-аар тус тус өссөн. А, А+, А++ тэмдэглэгээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй угаалгын машинууд нь угаах хувцасны жинг автоматаар тодорхойлж, усны хэмжээг тохируулдаг тул усыг халаахад зарцуулах цахилгаан эрчим хүч 40 хувь хүртэл хэмнэгдэнэ. Хувцас угаахдаа 300С-ийн температурыг сонгосноор цахилгааны хэрэглээг 40 хувиар бууруулах боломжтой.
2023 онд нийт 10.9 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 9.9 тэрбумыг нь түгээв. Үүний 75.5 хувийг дотоодоос, 24.5 хувийг импортоор хангасан. Тодорхой хэлбэл, импортоор 938 кВт.цаг буюу 38.3 хувийг ОХУ-аас, 1.5 тэрбум кВт.цаг буюу 61.7 хувийг БНХАУ-аас нийлүүлсэн. Эндээс эрчим хүчний хэрэглээ 225 МВт-аар өссөнийг харж болно. Нийт үйлдвэрлэж буй эрчим хүч, дулааныг ДЦС-ууд 80.6, сэргээгдэх эрчим хүч 18.8, ДТ-ээр 0.6 хувийг хангаж байна. ДЦС-ууд төв болон дорнод бүсэд, салхи, нарны цахилгаан станц төв болон баруун бүсэд, усан цахилгаан станц баруун бүсэд байрлаж буй.