Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
ХААН Банканд шаардлагатай “Oracle” лицензүүдийг сунгах, нэмэлт лиценз нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгчийг сонгоно
ХААН Банканд шаардлагатай “Oracle” лицензүүдийг сунгах, нэмэлт лиценз бэлтгэн нийлүүлэгчийг сонгох RFP24-27 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох компаниудыг урьж байна.
Оролцогч нь “Oracle” лицензийг нийлүүлэх “GOLD” болон түүнээс дээш түвшний гишүүнчлэлийн эрх бүхий Oracle PartnerNetwork (OPN) гишүүн байх ба албан ёсны сертификаттай байх шаардлагатай.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт ITProcurement@khanbank.com хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу.
Материал болон үнийн санал ирүүлэх зааварчилгаа:
Материалыг цахимаар хүргүүлэхийг анхаарна уу.
Цахим санхүүгийн үнийн саналыг procurement_audit@khanbank.com хаяг руу, бусад холбогдох материалыг itprocurement@khanbank.com хаяг руу RFP24-27 дугаарыг имэйлийн гарчиг хэсэгт тэмдэглэн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан компанид имэйлээр хариу мэдэгдэнэ.
Хаяг: ХААН Банк Цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ITProcurement@khanbank.com хаягт хандаж авна уу.