“Түмэн тэмээний баяр”-ыг нэг сараар урагшлуулав
Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд болох мөсний, бүргэдийн, тэмээний баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр нийслэл, орон нутагт цөөн өдрийн зайтай зохион байгуулдаг тул ийнхүү “холдуулах” нь зүйтэй гэж аялал жуулчлалын салбарынхан дэмжсэн байна. Харин зохион байгуулагчид тур оператор компаниуд тогтсон хуваарийн дагуу аялал төлөвлөх эрсдэлээс болгоомжлон эл шийдвэртэй холбоотой мэдээллийг эрт хүргэж байгаа аж. 25 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-ыг ирэх жилээс өргөтгөж, гурван өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Ингэний сүүний баяр”-ыг хамтатган хийхээр төлөвлөжээ.
2023-11-16
"Елдэн салхи"-ны сэвшээг мэдрээрэй
Увс аймгийн “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ын гоцлол дуучин Жаваагийн Тулгаа уран бүтээлийн “ЕЛДЭН САЛХИ” тоглолт 2023 оны 11 сарын 24 ний 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
2023-11-15
“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж эхэллээ
Монголын үндэсний музейгээс “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
2023-11-15
Морин хуурын чуулгад “Чингис хаан” одон хүртээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2023-11-13
“Монгол хаан” график комик зохиолын нээлт боллоо
Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар ажиллаж байна.
2023-11-10
“Чингис хаан” музейд виртуал өрөө нээнэ
“Чингис хаан” үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий виртуал өрөө нээхэд бэлэн болжээ. Тус музейнхэн “Глобал смарт сольюшн” компанийнхантай хамтран виртуал өрөөг дэлхийн стандартад нийцүүлэн тохижуулсан аж. Үүнд Япон, Герман улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашигласан байна. Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн” компанийнхны бүтээсэн “Их Монгол Улсын эзэн хаан: Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилуулахаар болжээ. Энэ нь Чингис хааны дүр төрхийг синематик анимейшн зураглалаар бодит мэт бүтээсэн контент аж. Үүнд Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх амьдрал, үйл хэргийн түүхийг нь 15 минутад багтаасан гэнэ. Виртуал өрөөг их эзэн Чингис мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан энэ сарын 14-нд нээх нь.
2023-11-10
"Соёл 2030" хэлэлцүүлэг маргааш болно
Соёлын салбарын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтийг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-тэй нийцүүлэх, соёлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг бодит хэмжих боломжийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Соёл 2030” хэлэлцүүлэг маргааш буюу арваннэгдүгээр сарын 9-нд зохион байгуулах гэж байна.
2023-11-08
“Талын түмэн адуу”-г ес дэх удаагаа Хөхүүрийн талд “хураана”
Наадам зохион байгуулах комиссынхон арга хэмжээний эхний өдөр зорин ирсэн жуулчдыг орон нутагтайгаа танилцуулж, “Тэнгэрийн андгай”, Бэрхийн далд уурхайн музей зэрэг хөшөөт цогцолбор, соёлын үйлчилгээний газруудаар аялуулах бол 18-нд үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. “Талын түмэн адуу-2023”-ын нээлт тухайн өдрийн 11.00 цагт эхэлж, морьтой жагсаал, гэр музейн үзэсгэлэн, тайга нохой, сайхан хос шалгаруулах, сээр цохих тэмцээнээр үргэлжлэх аж. Харин сүүлчийн өдөр нь “Шургуу-2023” тэмцээн, богино зайн уралдаан явуулахаар төлөвлөжээ. Мөн жуулчид болон сонирхогчдод зориулан адуу зүслэх, эмнэг булгиулах зэрэг сонирхолтой үзүүлбэр, тэмцээн зохион байгуулахаар хөтөлбөртөө оруулсан байна. Энэ үеэр зохион байгуулах тэмцээн, уралдаануудад 40 адуучин бүртгэж, оролцуулах гэнэ.
2023-11-07
“Хархорум” музей, “Эрдэнэ зуу” хийдийг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулжээ
Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой ирэх онд тохионо. Үүнийг угтсан “Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт, хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн “Хархорум” музейд өчигдөр боллоо. Хуралд Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, ИТХ, Соёлын төв зэрэг холбогдох төрийн байгууллагынхнаас гадна Монголын соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах холбоо, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей, “Эрдэнэ зуу” хийдийн төлөөлөл оролцов.
2023-11-07
“Чулууны хээ-9” үзэсгэлэнг зориорой
Тухайлбал ээрэм говийн мана гартаам, чүнчигноров, чулуужсан мод, опал (гэрэлтчимэд), оюу мэтийн үнэт, өнгөт хийгээд занар, зануул (алевролит), нангис (аргиллит), цахиур, бөсөл (туф), гиван (лимонит), гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал чулуулгийн өгөршил, хагарал, цуурал, хуурал, зүсэлтээс нэгэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр өөрөө тодорсон 300-аад үзмэрт дэлгэн толилуулахыг эрэлхийлжээ. Тус үзэсгэлэн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрийг дуустал олон нийтийн хүртээл болно.
2023-11-07
Дуутын хадны бичээсийг хамгаалах төслийг 105 000 ам.доллароор санхүүжүүлнэ
Мөн хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулахаар төлөвлөжээ. Цогт хунтайжийн хадны бичээс нь XVII зууны үеийн Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцогддог. Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг уг бичээст дүрслэн харуулсан билээ. Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, баримтат өвийн олон улсын жагсаалтад Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг бүртгэхээр шийдвэрлэж байв. Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн өвүүдийг уг жагсаалтад бүртгэдэг билээ.
2023-11-03
Лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар томилов
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгохоор уг хурлаас шийдвэрлэжээ. Мөн түүний нэр дэвшүүлсэн, Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилов. Д.Жавзандорж нь Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар ийнхүү хамбаар өргөмжлөгдлөө. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал нийт 55 гишүүний 89 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолыг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.
2023-11-02
“Соёлын бүтээлч сар” аян эхэллээ
Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын бүтээлч сар” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяныг “Бүтээлч залуус” уриан дор уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
2023-11-02