Эрдэмтдийн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн Булган аймгийн Баяннуур суманд байрлах Цогт хунтайжийн цагаан байшинг виртуал орчинд сэргээн урлажээ. Ингэснээр иргэд 1600-аад оноор аялж, мэдлэгээ нэмэн, тэмцээн уралдаанд хамрагдах боломжтой боллоо. Алтан ургийн язгууртан, нэрт соён гэгээрүүлэгч Халхын Цогт хунтайж ийн цагаан байшинг виртуал орчинд сэргээсэнд олон нийт баяртай байна.
Цогт хунтайж гэж алдаршсан Түмэнхэн (1581–1637) нь Халхын тэргүүлэх язгууртаны нэг байв. Тэрбээр Монголын шашин оюун санаа, бүтээн байгуулалтад төдийгүй улс төрд гүнзгий тод ул мөр үлдээжээ. Эриехэй мэргэн ханы үед Хунтайж болжээ.
Цогт тайж амьдралынхаа ихэнхийг Туул голын орчимд төвлөрч сууж өнгөрөөсөн бөгөөд Гарма урсгалын сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.
Виртуал эвентийн хөтөлбөрт зочилсноор
- Цогтын цагаан байшин виртуал музей - Дуутын хадны бичээс виртуал үзвэр
- Шагайн наадгай - 4 бэрх шагайн мэргэ
- Цогт хунтайжийг хэн сайн мэдэх вэ? - Асуулт, хариултын тэмцээнд орох боломжтой.