Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдрөөр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ Чингис хаан Үндэсний музейг зорих 5 шалтгаан
1. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик 3D анимэшн дүрслэлээр бодит мэт бүтээж, Тэмүжинийг мэндэлснээс Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаасан контент бүхий Монголын анхны музейн виртуал өрөө
2. Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн
3. Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” үзэсгэлэн
4. Музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулсны дараа буган чулуун хөшөөний бяцхан баримлыг хүссэн загвараараа будан, өөрийн бүтээл болгон авч үлдэх боломж
5. Хамгийн сүүлийн шалтгаан нь, Чингис хаан Үндэсний музей үзмэрээ баяжуулж, үзэгчдэд илүү тав тухтай байдлаар дахин үүд хаалгаа нээж байна.