Соёлын салбарын урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтийг НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-тэй нийцүүлэх, соёлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг бодит хэмжих боломжийг бүрдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Соёл 2030” хэлэлцүүлэг маргааш буюу арваннэгдүгээр сарын 9-нд зохион байгуулах гэж байна.
НҮБ-аас соёл, бүтээлч байдал болон соёлын олон төрөл зүйл нь тогтвортой хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг дэмжих гол хөшүүрэг гэж үзэж, соёлын конвенциудаар дамжуулан салбар дундын үр дүнгийн хүрээг нэгтгэх, хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн.
Соёл нь салбар дундын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлыг хамгаалах, сурталчлах нь өөрөө зорилго болохын зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих болон нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зэргээр Тогтвортой Хөгжлийн Зорилтод хувь нэмэр оруулдаг. Мөн тогтвортой хөгжлийг бий болгоход соёлын нөлөөлөх хүчийг баталгаажуулах ЮНЕСКО-ийн амлалт нь (Соёл/2030) шалгуур үзүүлэлт юм.