"Елдэн салхи"-ны сэвшээ ямар бол. Мэдрэхийг хүсвэл энэ сарын 24-н д Монгол бөхийн өргөөг зориорой. Увс аймгийн “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ын гоцлол дуучин Жаваагийн Тулгаа уран бүтээлийн “ЕЛДЭН САЛХИ” тоглолтоо үзэгч олноо толилуулахаар бэлтгэлээ хэдийн хангажээ.
Тоглолтод МУГЖ Б.Сийлэгмаа, МУГЖ Б.Батбаатар, МУСТА Ж.Эрдэнэдалай, МУСТА Ноён бондгор, МУСТА А.Анхбаяр, Б.Чанцалдулам, МУСТА Л. Лхамрагчаа, Дуучин Э. Амгалан зэрэг чансаатай уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Мөн Увс аймгийн “Ойрад хөгжимт жүжгийн театр”-ын уран бүтээлчид тоглолтод хөг аялгуу нэмэхээс гадна, хөтлөгчөөр МУСТА Ш.Баянмөнх, Ж.Бурмаа, Тал бичээч Да.Жаргалсайхан болон бусад уран бүтээлчид ажиллах юм байна.
Оокоргон хүнтэй хөөрч
Орцоогүй хүнтэй өгөлдөөд
Оргомч хүнтэй оркорсон
Олцон хуцтай шилэрсээн
Чивчин хуугих елдэн салхи
Чилгэр талын дааган дэл годгононо
Чийгтэй шүүрмэг сэврээж
Чисчүү лавшиг дээр дөшнө
Елдэн салхин...