Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Соёлын бүтээлч сарын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээх зорилгоор энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгджээ. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийн Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэлээ.
Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд гарна.