УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Уул уурхайн долоо хоног”-ийг гурав дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн үйл ажиллагааг 2024 оны аравдугаар сарын 7-13 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж, уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “MinePro 2024” үзэсгэлэнг гаргахар төлөвлөжээ. Үзэсгэлэнг 2024 оны 10 дугаар сарын 10-12-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
“Уул уурхайн долоо хоног”-оор уул уурхайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 2025 оны төлөвлөгөө, ханган нийлүүлэгч нарт тавих шаардлага, процесс зэргийг танилцуулах хөтөлбөр; Худалдан авалтын өмнөх брэнд хоорондын иж бүрэн үнэлгээг хийх, бодит ажлын талбар дээрх техникийн ажлын бүтээлээ танилцуулах хөтөлбөр; Төслийн болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой гаднын болоод дотоодын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтийн боломжуудын талаарх танилцуулга хөтөлбөр; Олон улсын худалдааны агентлагууд өөрийн орны гадаад худалдааны бодлого, хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулга хөтөлбөр; Олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирмүүдийн танилцуулга хөтөлбөрүүдийг онцлох юм байна.