Л.Энх-Амгалан: Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Би багш нараа хамгаална
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
2023-12-22
Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.
2023-12-22
Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22
Хуульчдын холбогдсон хэргүүдийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй болсоор
Тэгвэл өдгөө ч хээл хахууль, авлига Монголын нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Үүний уршгаар бид газар нутгаа ч алдах эрсдэлтэй болж, зорчих эрхээ ч боомилуулан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ч тэгш хүртэж чадахгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч буй билээ. Хууль сахиулах, хянах байгууллага нь албан тушаалаа урвуулагч, хахууль халааслагчдын хэргийг илрүүлэн шалгаж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад шилжүүлсээр байгаа.
2023-12-22
Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтнийг дахин шалгуулахаар шийдвэрлэв
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан хийгээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.1 дэх хэсэгт заасан хэргийг буруу тусгаарласан, 33.3-1.2 дахь хэсгийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэн ийнхүү шийдвэрлэснээ шүүгч Д.Дарьсүрэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, Б.Мөнхбаатар тэргүүтэй зарим яллагдагч хилээр гарч явсантай холбогдуулж, хэргийг нь тусгаарлан шийдвэрлүүлэхээр болсныг шүүгч буруу гэж үзсэн аж.
2023-12-22
Д.Эрдэнэбат нарын нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
2023-12-21