Говь-Алтай аймгийн Дарви сумын Жавхалант багийн “Бага хайрхан” гэдэг газар, сумын төвөөс урд зүгт 41 км-т өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 23.37 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23.41 цагт ООГХ-ээс ирүүлсэн аж.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.