Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.