Архангай аймаг, Эрдэнэбулган Цогт-Уул багийн 1 дүгээр гудамжинд сурагч М нь 12.20-ны өдөр хичээлээ тараад гэртээ хариагүй тухай дуудлагыг 12.21-ний өдрийн 18.45 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч М /15 настай, эмэгтэй/-г 18.55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олсон байна.