2024 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 8-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна.
Хур тунадас: 29-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 12 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 04-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, 07,08-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууран.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22....-27 градус, өдөртөө -13....-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12 дугаар сарын 01-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-24 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө бүх хэсгээр -6...-11 градус хүйтэн байна.