Хүйтний эрч чангарсантай холбоотой Иргэд автомашинаа халаах зорилгоор моторын доор ил гал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл шатах, эд анги гэмтэх тохиолдол ихсэж байна.
Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.