Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа Би Багш нараа хамгаална...Багш бүхэн "хүчирхийлэгч"биш..
Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд ...Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй...Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ!!! Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй...!!!
Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" гэжээ.