12 давхар орон сууцны цахилгаан шат гацаж, дотор нь байсан 66 настай эмэгтэй агааргүйдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь байсан нэг хүн агааргүйтсэн тухай дуудлагыг өчигдрийн 11.28 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Ц /66 настай эмэгтэй/-г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан байна.