Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Төгсөх ангийн сурагчдын улсын шалгалтын товыг гаргалаа 

Тэгвэл суурь боловсрол эзэмших есдүгээр ангийн сурагчид ирэх сарын 5-8-нд монгол хэл, математик, гадаад хэл болон сонгосон нэг хичээлээрээ шалгалт өгнө. Бүрэн дунд боловсрол эзэмших төгсөх ангийн сурагчид, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас дээр дурдсантай адил хугацаанд шалгалт авах хуваарь гаргасан байна. Шалгалтыг орон даяар зэрэг эхлүүлэх бөгөөд тавдугаар ангийнх 60, ес, 12 дугаар ангийнх нь 80 минутын хугацаатай байх гэнэ. 
2023-05-15

“Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төсөлд 3000 сурагч хамруулав

МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан хамтран “Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд зохион байгуулсан хаврын сургалт, танин мэдэхүйн аялалд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3000 сурагчийг хамруулж, байгаль орчин, хууль, эрх зүйн мэдлэг олгожээ. Дараагийн сургалт, аяллыг арваннэгдүгээр сард зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн 2000 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Сурагчдад экологийн боловсрол олгох зорилготой танин мэдэхүйн аяллыг Экологийн боловсролын төвийн судлаач, мэргэжилтнүүд хариуцсан бол хууль, эрх зүйн хүрээний мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн орсон аж. 
2023-05-12

ДХИС-ийн номын санд "Генералуудын гэргий" клубээс 260 ном хандивлалаа

Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт, үйлчилгээний газрын захирал
2023-05-11

Туркт болсон оюуны спортын тэмцээнд манай тамирчид тэргүүлжээ 

Дэлхийн оюуны спортын холбооноос Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотод энэ сарын 7-9-нд зохион байгуулсан “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж, цомын эзэн болжээ. Цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга гэсэн үндсэн гурван төрөлд дөрвөн орны 8-12 насны 100 гаруй оролцогчийг өрсөлдүүлсэн тус тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртсэн байна.
2023-05-10

Дэлхийн боловсролын сайд нарын чуулган үргэлжилж байна

2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг
2023-05-09

 Монгол хэлний шалгалтад оролцогчдын 15 хувь нь босго оноог давсангүй 

Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Энэ удаагийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-нд орон даяар зохион байгуулсан бөгөөд оролцогчдын дүнг өнгөрсөн баасан гарагт гаргажээ. Уг шалгалтад оролцохоор 32 513 төгсөгч цахимаар бүртгүүлсэн байна.
2023-05-08

Харааны бэрхшээлтэй иргэд Олон улсын жишигт нийцсэн боловсрол эзэмшдэг

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ) тусгай зориулалтын сургалтын байртай болж, өнгөрсөн сард ашиглалтад оруулсан билээ. Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэгчдийн улсын үйлдвэрээс МСҮТ-д өгсөн нэгдүгээр давхрын өрөөнүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр засаж тохижуулснаар хичээлийн байртай болсон аж. Өмнө нь МСҮТ нь холбооныхоо байранд хичээллэж байв. Тэгвэл өдгөө зэргэлдээх үйлдвэрийн байранд бууриа сэлгээд буй гэнэ. Тус төв хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сурвалжиллаа.
2023-05-04

Төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн цуврал хичээлүүдийг МҮОНТ-ээр нэвтрүүлнэ

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд 141,000 төрийн албан хаагчаас Монгол бичгийн сорилго авч, 21 аймаг, 330 сумын 4500 орчим төрийн байгууллагын ажилчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойллоо. Уг судалгаагаар нийт албан хаагчдын 53,6 хувь нь үндэсний бичигт шилжихэд бэлэн гэж өөрсдийгөө тодорхойллоо.
2023-05-03

Гурван ээлжээр хичээллэх магадлалтай 54 сургууль байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр болж, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүний мэдээлснээр нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд 95 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Уг үзүүлэлтийг ирэх хичээлийн жилд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.
2023-05-02

Л.Энх-Амгалан: Монголд боловсролын чанар сул байна

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.
2023-05-01

Азийн физикийн олимпиадын үеэр ажиллах сайн дурынхныг бүртгэнэ

Азийн физикийн олимпиадын үеэр ажиллах сайн дурынхныг бүртгэнэ
2023-04-26

Англи, япон хэлтэй инженерүүдийг ажилд урилаа

“1000 инженер-Ажлын байр-2023” өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС-иас өчигдөр зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан, Япон Улсад их, дээд сургууль төгсөөд, өнгөрсөн сард эх орондоо ирсэн 105 залуу уг өдөрлөгт оролцов.
2023-04-26

Өсвөрийн зохион бүтээгчид үзэсгэлэнгээ дэлгэжээ

Түүхийн хугацаанд 4 удаа нэрээ сольж өөрчилсөн хэдий ч  хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүргээ биелүүлсээр Зохион бүтээх дугуйлан, мэргэжлийн болоод төрөлжсөн сургалтын статусаа хадгалсаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
2023-04-25

Дарьгангын БЦГ-т хөдөлгөөн мэдрэгч камер байршууллаа

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа судалгаа шинжилгээний ажлыг хөдөлгөөн мэдрэгч камераар баталгаажуулж ажиллаж байна.
2023-04-25

Ирээдүйн иргэдийнхээ боловсролд хайхрамжгүй хандсаар байх уу

Ялангуяа бага ангийн болон цэцэрлэгийн багш мэргэжил эзэмших бол дээрх оноог хамгийн бага байхаар тогтоожээ. Албаныхан болохоор эрэлттэй учраас багш мэргэжлээр элсэгчдийн босго оноог бууруулсан гэж тайлбарласан. Харин иргэд энэ нь багш мэргэжлийн үнэлэмж, хөдөлмөр, ур чадварыг нь улам сулруулах буруу шийдвэр гэж буй билээ.
2023-04-25

Сурагчдын гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3 дахин их

Бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачааллын судалгааг Шинжлэх ухааны академийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн багш нар хийжээ. Судалгааны удирдагчаар тус сургуулийн багш, доктор Б.Оюунцэцэг ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуулийн багаангийн сурагчдын гэрийн даалгавар нь хэт их бөгөөд хүүхдүүдийн амрах цагийг багасган, тэдний эрүүл мэнд, эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна гэж уг судалгаагаар дүгнэжээ. Үүнд 715 багш, 1492 эцэг, эх, асран хамгаалагч, 2443 сурагчийг хамруулсан бөгөөд багаангийн хүүхдийн гэрийн даалгавар олон улсын жишгээс 2.3, Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд зааснаас дөрөв дахин ихгэсэн дүн гарсан аж.
2023-04-24

Дэлхийн номын өдөр тохиож байна

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг. 
2023-04-23

Монголын боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн үүдээ нээлээ

Тус үзэсгэлэнд оролцсоноор дотоодын бүх их, дээд сургууль, коллежийн танилцуулга, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээлийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой.
2023-04-22