“Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт” тавдугаар сарын 07-10-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад зохион байгуулагдаж байна. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт нь 2002 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа боловсролын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм.
-Энэ удаагийн чуулга уулзалт нь “Шинэ эхлэл" гэсэн агуулгын хүрээнд өрнөж байна. Чуулганаар:
-Сурах соёлыг төлөвшүүлэх
-Бэрхшээлийг даван туулах
-Тогтвортой байдлыг дэмжих
-Илүү хүчтэй, илүү сайн боловсрол сэдвүүдээр 130 гаруй улсын Боловсролын сайд нар, 60 гаруй орны удирдах албан тушаалтнууд зөвлөлдөж байгаа юм.
Сайд нар боловсролын салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж байна.