Компьютер график ашиглан бүтээсэн “Бүх хүртэхүйд” үзэсгэлэнг энэ сарын 29 хүртэл толилуулна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь компьютер график ашиглан бүтээсэн үзвэрийг дуу авианы тусламжтайгаар “амилуулсан”-д оршино. Үзэсгэлэнгийн медиа артистаар Буриадын уран бүтээлч Ариуна Булутова ажиллаж буй. Харин дуу авиаг нь Э.Түвшинсайхан, Х.Цэцэн, Д.Нямхүү нар хөглөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү үзэсгэлэн хүний харах, мэдрэх, сонсох зэрэг хүртэхүйд хүрч, сэтгэл зүйг тогтвортой болгох онцлогтой гэнэ. Үүгээрээ ч бусад үзэсгэлэнгээс ялгаатай аж. Мөн хөгжимт бясалгал багтаж байгаа юм. Уг сонирхолтой арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт байрлах “Улаан гэр” галерейд болж байна. Тасалбарын үнэ нь 10 мянган төгрөг гэнэ.
А.Дөлгөөн