“Lenovo” дэлхийн анхны эвхэгддэг дэлгэцтэй, зөөврийн компьютер зохион бүтээснээ олон улсын “CES 2025” үзэсгэлэнд танилцууллаа. Энэхүү “ThinkBook plus Gen6 rollable” загварын нөүтбүүк нь 14 инчийн дэлгэцтэй бөгөөд 16.7 болтлоо дээш сунаж, хэрэглэгчдэд нэмэлт орон зай олгосон нь инновац нэвтрүүлжээ. Программ хангамжуудыг өргөтгөсөн боломжуудтай хослуулж, цэсүүдэд хурдан нэвтрэх зориулалт бүхий дэлгэц хуваах функцуудыг ашигласан нь ийн дэвшил болсон байна. Зөөврийн компьютерын босоо дэлгэц нь уртасгасан цагаар ажилладаг мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулах зорилготой аж.
“ThinkBook plus Gen6 rollable” зөөврийн компьютер нь “Lenovo AI now” болон “Copilot” зэрэг хиймэл оюун ухаан дэмждэг хэд хэдэн функцтэй гэнэ. Эдгээр нь ажлын урсгалыг оновчтой болгож, даалгавруудыг хуваарилдаг гэнэ. “Intel core ultra 200V” цувралаар тоноглосон, санах ой, график карт, бусад техник нь хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай, багтаамж ихтэй тул дизайнеруудад илүү тохиромжтой гэж зохион бүтээгчид онцолжээ.
О.Оргилох