“333” энтертайментынхны зохион байгуулах “Rosedust” тоглолтод урилгаар БНСУ-ын “Mamamoo” хамтлагийн дуучин Хваса болон реппер Кисум нар оролцохоор болжээ. Манай улсаас уг тоглолтод дуучин Ука буюу Д.Уламбаяр, Magnet brain (Г.Маргад), Namone (М.Намуун), А.Амаржаргал, Mvchi (Ч.Мөнхжин) нар оролцох аж. Мөн реппер Nene (Б.Батдэлгэр), Babynna (Б.Наранзаяа), Mrs.M (Э.Тамир) оролцох юм байна. “Steppe аrena”-д ирэх сарын 15-нд зохион байгуулах уг тоглолтын тасалбар 69-129 мянган төгрөгийн үнэтэй аж. Хваса нь “Maria”, “Twit”, “Always remember us this way in Spain” зэрэг олон уран бүтээлээрээ Монголд төдийгүй дэлхий нийтэд танигдсан дуучин юм.
У.Цэцэг