Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг.
Манай улсад энэ өдөр Үндэсний төв номын сангаас эхлээд хот, аймгийн номын сангууд номын өдөрлөг зохион байгуулж, яруу найрагч, зохиолч уншигчдын уулзалт хийдэг уламжлалтай. Энэ өдөр номын дэлгүүрүүд, зохиолчид номуудаа 20-30 хямдруулж, зарим нь 2+1 үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Тухайлбал, Альфа номын дэлгүүрийнхэн Дэлхийн номын өдөрт зориулж, өдөрлөг, номын үзэсгэлэн зохион байгуулсан. Харин интерном дэлгүүрийнхэн хоёр ном авбал нэгийг нэмж бэлэглэж байгаа юм. Мөн энэ өдрийг тохиолдуулан Болор судар хэвлэлийн газрын бүх номдоо 20 хувийн хямдрал зарлажээ.