Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт “Барбарис” амралтын газрын зэргэлдээ Хөвсгөл нуурт том хар хил гарсан байна. Уг хар хилийн урт нь хоёр, өргөн нь нэг метр аж. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Хар хил нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг аж. Харин цагаан хил гэдэг нь мөс хоорондоо мөргөлдөн овоорч, холоос уул мэт харагдах үзэгдлийг хэлдэг гэнэ.
У.Сүрэн