Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийнхан Байгалийн түүхийн музейд энэ хичээлийн жилд хийсэн шинэлэг бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Сурагчдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгож буй нь тэдний зохион бүтээх авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, дэвшилтэт технологи ашигладаг, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. Энэхүү үзэсгэлэнд компьютер программчлал, хувцас дизайн, интерьер дизайн, график дизайны төрөлжсөн сургалтуудын бүтээлүүдээс гадна дизайн-технологийн хичээлийн бүтээлүүд дэглэгдсэн байна.
Ташрамд дурдахад Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль 1975 онд байгуулагдсан. 50 иад жилийн түүхтэй. 1975 онд Залуу техникчдийн ордон, 1192 онд Өсвөрийг зохион бүтээгчдийн төв сургууль, 2002 онд Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль, 2014 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль нэртэй болжээ.
Түүхийн хугацаанд дөрвөн удаа нэрээ сольж өөрчилсөн хэдий ч хүүхэд багачуудын авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үүргээ биелүүлсээр Зохион бүтээх дугуйлан, мэргэжлийн болоод төрөлжсөн сургалтын статусаа хадгалсаар одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.