Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, тус аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-ийн зайд уржигдар 14.35 цагийн орчимд газар хөдөлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга, байгууламжид мэдрэгдэж байгааг нь баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд газар гурваас бага магнитудын хүчтэй хөдлөхөд хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол долоогоос дээш магнитудад хүрэхэд том талбайг хамарсан сүйрэл болдог юм байна.
У.Сүрэн