Сүүлийн үед Японы өндөр настай иргэд амьдралын эрхээр сайн дураараа шоронд орохоор тэмүүлдэг болсон тухай CNN мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар Японы хамгийн том эмэгтэйчүүдийн хорих анги ихэвчлэн өндөр настай хоригдлуудаар дүүрдчээ.
Шоронгийн харуулуудын үзэж байгаагаар тэдгээр хоригдлуудын хувьд ганцаардлын асуудал маш хурц байгаа тул тэд торны цаана үлдэхийг илүүд үздэг аж.
Идэх юм хулгайлсан хэргээр ял эдэлж буй 81 настай эмэгтэй "Энэ шоронд маш сайн хүмүүс байдаг" гэж ярьжээ.
Японд 65-аас дээш насны хүмүүсийн 20 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдардаг. Амь зогоохын эрхэнд тэд шоронд орохыг тэмүүлдэг гэнэ.
Хорих газруудад тэднийг хоол хүнс, үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх мэт тав тухтай нөхцөлөөр хангаад зогсохгүй, наранд авч чаддагүй амьд харилцааг нарсанд авдаг аж.
“Энд байнга амьдрахын тулд сард 20, 30 мянган иен (130-190 ам.доллар) төлөхөд бэлэн байна гэж хэлэх хүмүүс ч бий” гэж Тотги эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан Такаеси Ширанага тус агентлагт ярьжээ