Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн баталжээ. Ингэхдээ шимтгэлээ ямар нэгэн байгууллагаар бус, өөрсдөө төлдөг иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцон төлөхөөр зохицуулжээ.
Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болгон нэмж буй. Үүнтэй холбоотойгоор иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ гуравдугаар сарын 1 хүртэл 13 200 төгрөгөөр тооцон төлөх аж. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүр 15 840 төгрөг болж нэмэгдэх гэнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөн баталсантай холбоотойгоор Еbarimt аппликэйшн болон Еbarimt.mn цахим хуудсыг шинэчилж байна. Тиймээс түр хугацаанд ажиллахгүйг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Иймд шимтгэлээ цахимаар төлөх иргэд “И-Монголиа” аппликэйшн ашиглаж болох нь.
У.Сүрэн