Азийн физикийн 23 дугаар олимпиадыг ирэх сарын 22-30-нд манай улсад анх удаа зохион байгуулна. Олимпиадыг зохион байгуулах үйл ажиллагаанд сайн дураар оролцож, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй залуусыг Боловсролын ерөнхий газарт бүртгэж эхэлжээ. Сайн дурын ажилтнуудыг ирэх сарын 1 хүртэл дээрх байгууллагын цахим хуудсаар бүртгэх аж. Үүнд оролцох хүсэлтэй иргэдэд 16- гаас дээш настай, англи хэлний ярианы ур чадвартай, сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцох боломжтой, хувийн зохион байгуулалт сайтай байх гэсэн шаардлага тавьж буй юм. Мөн 16- 18 насныхан хамрагдах бол эцэг, эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авсан байх ёстойг онцлов. Ташрамд дурдахад, энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй орны 240 сурагч, 60 гаруй багш ирж оролцох юм.