Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан шүүгч, дасгалжуулагчдын сургалтад Израил улсын иргэн Светлана Тверьянович стандарт, латин бүжгийн сургалт, дасгалжуулалт, бэлтгэл сургуулилалтын үед анхаарах зүйлс, шүүлтийг хэрхэн явуулах талаар хичээл заав. Тэрбээр Дэлхийн бүжгийн спортын холбооны олон улсын шүүгчдийн конгресст уригдаж, лекц уншдаг, дэлхийн бүжгийн спортын латин бүжгийн шилдэг мэргэжилтэн юм.
Сонирхуулахад, Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, стандарт бүжгийн дасгалжуулагч, БНСУ-ын иргэн Бэк Мүнжон хамтран бүжиглэгч, гэргий Жун Мүнсүкийн хамт холбоодын нэгдсэн УАШТ болон бүжгийн спортын “Dancebeat-2025” тэмцээнийг дэнсэлж байна. Тэд өнгөрсөн жил манай улсад хүрэлцэн ирж, дээрх тэмцээнд шүүгчээр ажилласан юм. “Dancebeat-2025” тэмцээнд Улаанбаатар, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгийн клубүүдийн шилдэг тамирчид өрсөлдөж буй. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ДАШТ-д оролцох эрхтэй болох юм