Эрүүл мэндийн болон Боловсролын сайдын хамтарсан тушаалаар Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай журмыг шинэчлэн баталжээ. Ингэснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болсон байна. Хэдийгээр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг жил бүр зохион байгуулдаг ч суралцагчдын эрүүл мэндийн даатгал төлсөн байдал болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд асуудал тулгарсан тул өмнөх журмыг шинэчлэн боловсруулж, баталсан аж. Тус журамд зааснаар мэргэжлийн болон их, дээд сургуулийн оюутан, суралцагчдыг эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамруулахад боловсролын байгууллагынхан анхаарч ажиллах гэнэ. Харин суралцагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хагас болон бүтэн жилээр нь төлөх юм байна.
Ч.Туяа