МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан хамтран “Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд зохион байгуулсан хаврын сургалт, танин мэдэхүйн аялалд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3000 сурагчийг хамруулж, байгаль орчин, хууль, эрх зүйн мэдлэг олгожээ. Дараагийн сургалт, аяллыг арваннэгдүгээр сард зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн 2000 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Сурагчдад экологийн боловсрол олгох зорилготой танин мэдэхүйн аяллыг Экологийн боловсролын төвийн судлаач, мэргэжилтнүүд хариуцсан бол хууль, эрх зүйн хүрээний мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн орсон аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл