Б.ТЭРГЭЛ: “Алтан арслан” хүртсэндээ итгэж ядаад л байна
Венецийн олон улсын 80 дугаар кино наадмын залуу уран бүтээлчдийг дэмждэг “Оризонт” хэсэгт өрсөлдсөн Монголын уран сайхны “Сэр сэр салхи” киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч, уг наадмын бэлгэ тэмдэг болсон “Алтан арслан” шагналын эзэн болоод буй билээ. “Сэр сэр салхи” бол олон улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл. Монголын талын продюсер, “Гүрү медиа” компаниар овоглодог Ц.Ариунаа болон зохиолч, найруулагч П.Лхагвадулам нар эх орондоо хараахан ирээгүй байгаа юм. Венецээс түрүүлж ирсэн Б.Тэргэлтэй цөөн хором ярилцлаа.
2023-09-13
О.НЯМ-ОЧИР: Абстракт зургуудын минь суурь нь монгол бичгийн зурлагууд
Каллиграфч О.Ням-Очиртой ярилцсан юм. “Лхам” галерейгаас түүний “Анхны зураас” үзэсгэлэнг наадмын өмнөхөн нээж, наймдугаар сарын сүүлчийн өдөр хүртэл үзэгчдэд толилуулсан. Дүрслэх урлагийнхан ч каллиграфч л гэж боддог байсан уран бүтээлч өнгийн, абстракт чиг хандлага бүхий ажлуудаа дэлгэхэд нь хэн хүнгүй сонирхож, зарим нь гайхаж “Та чинь зураач юм уу” гэж асууж байсан гэсэн. Тухайн үед уулзаж, уран бүтээлийнх нь талаар яриулах гэтэл орон нутагт аялахаар одсон байсан юм. Улсын их дэлгүүрт ажлынхаа байранд төвхнөсөн даруйд нь зураачийг “барьж авлаа”.
2023-09-12
С.БУДХҮҮ: Шавь нарынхаа харцнаас хүсэл мөрөөдлийг нь олж хараад шантрах эрхгүйгээ ойлгосон
Дэлхийн тулааны дэвжээнд 2011 оноос хойш дөрвөн удаа гарахдаа шагналын тавцанд найман удаа зогссон бахархам түүх түүнд бий. Өдгөө Завхан аймгийн Улиастай дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажилладаг тэрбээр ахмад цолтой. “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулсан цагаасаа шавь нараа дасгалжуулж, тивийн болон олон улсын тэмцээнд сойдог болжээ. Аймгийнхаа дөрвөн сумд салбар клубээ нээж, таеквондогоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусыг тамирчнаар бэлтгэсэн түүнийг зочноор урилаа.
2023-09-12
Б.ТУЛГА: Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тусгай гарц нээхийг талууд дэмжсэн
Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
2023-09-08
Ш.БАТСҮХ: Идэвхтэй амьдрахын төлөө цаг зав гаргах хэрэгтэй
Түүний насандаа баймгүй эрч хүч, бэлтгэлээ таслахгүй хийдэг тууштай байдлаас олон залуус үлгэр дуурайл авдаг. Спорттой нөхөрлөсөн амьдралд нь сайхан дурсамж, өөдрөг бодол үлдээсэн тэмцээн цөөнгүй бий. Тухайлбал, БНСУ-ын Жонбук хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадмаас тэрбээр гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Тус наадмын хөнгөн атлетикийн 400, 800,1500 метрийн зайн гүйлтийн төрөлд түрүүлж, 5000 метрийнхэд удаалсан юм. Үүнээс өмнө Малайзын Куала-Лумпур хотод 2010 онд болсон мастеруудын хөнгөн атлетикийн 16 дахь удаагийн Ази тивийн АШТ-д оролцож, 5000 метрийн зайд түрүүлж байв.
2023-09-08
Б.САРАНТУЯА: Галерейн үзэгчдээ дахин цуглуулж чадсан
Тийм болохоор хөл нь галерейн зүг явахаа больсон байсан ч юм шиг. Ийм уулзалт зохион байгуулснаар тэр гомдол нь арилах шиг болсон. Мөн манай нэгэн ажилтны гаргасан санааг ажил хэрэг болгож, гурван жил дараалан тууль хайлуулсан. Бас нэгэн онцолж хэлэх юм бол атгасан гар шиг цул болж ажилладаг манай цөөн хэдэн ажилтны мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай сэтгэл юм. Чиглүүлж, санаа өгсөн байхад залуус бүхнийг хийдэг. Цалин бага болохоор ажлаасаа гарсан, гадаад явсан нь бий л дээ. Одоо бол ажилтнуудын урам нь бага зэрэг ч гэсэн сэргэсэн. Цалинг 62 хувиар нэмэхэд хүмүүс өөдрөг болдог юм байна. Манайхнаас “Захирал аа, цалин нэмэгдэх ямар гоё юм бэ” гэж хэлсэн хүн нэг бус. Бид олон сонирхолтой контентой болсон. Ийм олон хүчин зүйлийн нөлөөгөөр галерейнхаа үзэгчдийг дахин татаж эхэлсэн юм.
2023-09-07
Г.ЗОЛЗАЯА: Өсвөр насныхны үйлдсэн гэмт хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байна
Өсвөр насныхан олноороо нийлж дарвин гэмт хэрэгт холбогддог явдал нэлээд гардаг. Тэдэнд холбогдох гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Золзаяатай ярилцлаа.
2023-09-05
Б.Насанбаяр: Хүн өөрөөсөө бүгдийг хайж, шинийг нээх хэрэгтэй
Элдэвтэй, эрдэмтэй эмчтэй таарч, олзуурхан ярилцав. Түүний нэр Бодьгэрэлийн Насанбаяр. Яруу найрагч, бөх тэрбээр ХБНГУ-ын Бад Фильбэл хотод байгуулсан хувийн эмнэлгээ удирдан ажилладаг аж. Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой, Өсвөр үеийнхний улсын аварга, чөлөөтөөр Монгол Улсын Залуучуудын аварга, ХБНГУ-ын мастеруудын аварга шалгаруулах тэмцээний 2017, 2018 оны мөнгө, хүрэл медальтай түүнтэй эх орондоо амраад буцахынх нь өмнө уулзсан юм.
2023-09-04
Т.ОТГОНБУЛГАН: Миний хамгийн залуу шавь гуравтай, ахмад нь 65 настай
Австри улсын нийслэл Вена хот дахь Хөгжмийн их сургуулийн магистрант, тус хот дахь “Ямаха” хөгжмийн сургуулийн багш Т.Отгонбулгантай холбогдож ярилцсан юм. Сонгодог хөгжмийн өлгий нутагт сурч, ажиллаж буй монгол залуу хүний амьдрал, аж байдлын талаар түүнээс тодрууллаа.
2023-08-30
Д.НОМИНЗУЛ: Гэрийнхэндээ амлалт өгч, жүдогийн дэвжээнд дахин гарсан
Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай тэрбээр өмнө нь самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр түрүүлж, олон улсын тэмцээнд зодоглох замаа засжээ. Узбекистан улсад болсон самбо бөхийн Азийн АШТ-д аваргалж, Сербид зохион байгуулсан өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн нь түүний амжилтын эхлэл байв.
2023-08-29
М.МӨНГӨНЦЭЦЭГ: Монгол хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хөдөлгөөнүүдийг бий биелгээ агуулдгаараа онцлогтой
Хөдөлгөөний хомсдол тахлын хэмжээнд яригдах болсон өнөө үед бид түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ. Ялангуяа манай өв уламжлалд уг асуудлыг шийдэх гаргалгаа бий юү гэдгийг эрэн хайж бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, ахмад, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш тэрбээр уг салбарт 44 жил ажиллаж буй юм.
2023-08-29
Нийгэм Д.Ариунтунгалаг: Монгол Улсын хүн амын ердөө 39 хувь нь баталгаат ундны ус хэрэглэж байна
НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Хүмүүс ундандаа аюулгүй, цэвэр ус хэрэглэж чадаж байгаа, эсэхийг тус байгууллагаас ДЭМБ-тай хамтран олон улсын түвшинд судалж, нөхцөл байдлын тайланг энэ онд олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон, цаашид бид юунд анхаарах талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
2023-08-25
А.АМГАЛАНБОЛД: Сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоохдоо төлөгдөхүйц байх зарчим баримталсан
Харин Улсын дээд шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг батлан, олон нийтэд танилцуулаад байгаа юм. Эдгээр хууль, журмаар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл тогтоох үүргийг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэсэн. Тэгвэл тус байгууллагынхан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хэр зэрэг базаасан, ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар ШШҮХ-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хошууч А.Амгаланболдтой ярилцлаа.
2023-08-21