Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн зах зээл

19 200 тонн коксжих нүүрсийг 10.3 тэрбум төгрөгөөр борлуулжээ

Монголын Хөрөнгийн биржийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 623 895 704 төгрөгийн үнийн дүн бүхий 1 660 565 ширхэг хувьцаа арилжаалжээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-04-14

Хөрөнгийн зах зээлд 7 компани  IPO гаргаж, 338.1 тэрбум төгрөг босгожээ

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд дотоодын долоон  компани IPO хийх замаар нийт 338.1 тэрбум төгрөг, зургаан компани бонд гаргаж 107.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ.  
2024-04-13

Хоёр байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээнэ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болж нийт 24 асуудал хэлэлцлээ.
2024-03-30

ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эдийн засагт гүйцэтгэх үр нөлөө, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд баталсан.
2024-03-29

Топ-20 индекс 0.18 хувиар өсжээ

2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 455 492 723 төгрөгийн үнийн дүн бүхий 926 748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа. 
2024-03-20

“Монголын хөрөнгийн бирж” ХК ногдол ашгаа ирэх сарын 30-ны дотор тараана

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө.
2024-03-20

Унгарын Төв банктай хамтран хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлнэ

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацыг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд харилцан туслалцах, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, газар дээрх хяналт, шалгалт хийхэд харилцан туслалцах мөн хүний нөөц, байгууллагыг чадавхжуулах чиглэлд хамтарч ажиллах юм.
2024-03-11

Технологид суурилсан санхүүгийн зах зээлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Санхүүгийн зохицуулах хороо, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран “FINSEC” форумыг өнөөдөр зохион байгууллаа. Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг төр, иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумд финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, хариуцсан ажилтнууд оролцжээ.
2024-03-06

Ногдол ашиг хуваарилснаас хойш 15 өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг үүрэг болголоо

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өнгөрсөн сарын 23-ны 49 дүгээр тогтоолоор хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, тайлагнахтай холбоотой 2020 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ олгож, хуваарилалтын тайлангаа нийг тарааж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор ЗХ-нд хүргүүлэхийг үүрэг болгосныг дээрх биржээс мэдээллээ
2024-03-04

Хувьцаат компаниудын ногдол ашиг 22.35 хувиар өсжээ

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлжээ. Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм.
2024-02-22

Хувьцаат компаниудын олгох ногдол ашгийн хэмжээ 535.1 тэрбумд хүрэв

Компанийн тухай хуулийн 46.5-д зааснаар хувьцаат компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хуульд тусгасан хугацаа дуусгавар болсон буюу уржигдрын байдлаар 60 гаруй хувьцаат компаниас дээрх шийдвэрийг хэрхэн гаргаснаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. Тэдгээрийн 39 нь 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1, дараа жил нь 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, өнгөрсөн онд 303.07 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан юм
2024-02-22

Ногдол ашиг тараах компаниуд нэмэгдэв

АПУ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцон ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ний дотор хуваарилахаа мэдэгдсэнийг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн юм. Мөн “Тээвэр дархан” ХК-ийн ТУЗ нэгж үнэт цаасанд 300 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан дээрхтэй ижил хугацаанд хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ
2024-02-20

МХБ 4.34 тэрбумын ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээ мэдээлж буй билээ. Тэгвэл МХБ-ийн ТУЗ-ийн тогтоолоор өнгөрсөн оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8 699 165 845 төгрөгөөс 4 349 252 518, нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ мэдээлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (ХЭЭХ) бүртгэлийн өдрөөр тогтоон, ирэх тавдугаар сарын 30-наас эхлэн ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох нь
2024-02-19

Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал батлав

Комплайнс нь хууль тогтоомжийг дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй, эсэхийг баталгаажуулдаг. Тэгвэл комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийснээр нөхцөл байдлыг тодорхойлж, үүнээс урьдчилан сэргийлж, үнэлгээнд үндэслэн аливаа эрсдэлтэй үйл ажиллагааг олж илрүүлэх ач холбогдолтой гэнэ. Мөн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой аж
2024-02-19

“Монголын хөрөнгийн бирж” 4.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилна.
2024-02-18

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт 13.2 хувиар өсжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор “Компанийн засаглалын кодекс”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр нээлттэй хувьцаат компаниудаас гадна даатгагч, итгэлцлэлийн үйлчилгээ эрхлэгч банк бус санхүүгийн байгууллага,  хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд дагаж мөрдөх үүргийг хүлээсэн.
2024-02-15

“Хас банк” 15.52 тэрбумын ногдол ашиг олгов

“Монложистикс холдинг” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийнхаа 35 хувь буюу гурван тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь нэгж хувьцаанд 7.58 төгрөгийн ийм ашиг тараана гэсэн үг. Үүнийг ирэх зургаадугаар сарын 28-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох гэнэ. 
2024-02-14

ТОП-20 индекс 1.03 хувиар өсжээ

Хоёрдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсжээ. Долоон компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
2024-02-13