2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 455 492 723 төгрөгийн үнийн дүн бүхий 926 748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Бэрх Уул ХК (BEU +15.00%), Нако түлш ХК (NKT +14.99%), Женко тур бюро ХК (JTB +11.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -15.00%), Авто зам ХК (AAR -14.96%), Өндөрхаан ХК (ONH -14.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 26 331 ширхэг нэгж эрх 20 477 382 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9 982 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 231 000 ам.доллар буюу 779 994 600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1 265 946 705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.18 хувиар өсөж, 44 554.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11 675 785 506 910 төгрөг боллоо.