Хоёрдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсжээ. Долоон компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +7.13%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +5.27%), Хаан банк ХК (KHAN 4.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -14.75%), ЛэндМН ББСБ ХК (LEND -1.12%), Мандал Даатгал ХК (MNDL -1.05%)-ийн хувьцаа хамгийн ихээр унажээ.
Мөн тус өдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 2452 ширхэг нэгж эрх 560 593 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2 491 500 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3 500 000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,776,088,960 төгрөгөөр,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 253,575 ам.доллар буюу 861,150,843 төгрөгөөр,
- “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн 1/3 коксжих нүүрс 36,992,000 ам.доллар буюу 125,626,311,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 139 832 078 386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.03 хувиар өсөж, 42,934.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11 445 985 991 437 төгрөг боллоо.