Монголын Хөрөнгийн биржийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 623 895 704 төгрөгийн үнийн дүн бүхий 1 660 565 ширхэг хувьцаа арилжаалжээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа. Тодорхой хэлбэл, Нако түлш ХК (NKT +15.00%), Голомт Банк ХК (GLMT +9.19%), Мандал Даатгал ХК (MNDL +7.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -14.98%), Хар тарвагатай ХК (TVT -14.83%), Шарын гол ХК (SHG -10.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7908 ширхэг нэгж эрх 3 091 268 төгрөгөөр арилжигдсан байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19 200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22 272 000 юань буюу 10 390 333 440 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувий агууламжтай төмрийн хүдэр 231 000 ам.доллар буюу 779 879 100 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11 797 199 512 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.06 хувиар нэмэгдэж, 41420.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 819 979 318 571 төгрөг боллоо.