Бельги улсад биеэ үнэлэгчдийг өвчний чөлөө, жирэмсний амралт, тэтгэвэр тэтгэмжийг бусад хөдөлмөр эрхлэгчдийн адилаар баталгаажуулсан дэлхийн анхны хууль хэрэгжиж эхлэв. Биеэ үнэлэгчдийг хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ тухай The Guardian мэдээлэв.
Бельгид 2022 оноос эхлэн биеэ үнэлэхийг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан юм. Хэдий биеэ үнэлэгчдийг хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж тооцох болсон ч хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг нь олгоогүй байна.
Харин шинээр батлагдсан хууль дээрх цоорхойг арилгажээ. Үүнээс гадна эл хууль ажил олгогчдод тавигдах шаардлагыг тогтоожээ. Тухайлбал, ажлын байрандаа аюулын товчлуур суурилуулах шаардлагатай. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс биеэ үнэлэгчтэй гэрээ байгуулах эрхгүй аж.