МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Хүн их явдаг болохоор бохирдол ч ихтэй. Гэтэл сүүлийн үед бороо, цасны ус нүхэн гарцыг дүүргэх болжээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л хонгил бүхэлдээ усанд автсан байв. Тэнд гутал засварчнаар ажилладаг нэгэн“Хүмүүсийн гутлын уланд наалдсан цас зөөгдсөөр хайлж, шавхай болдог. Харин бусад үед буюу хавар, намрын улиралд хөрсний ус нэвчдэг” гэсэн юм.
Тус гарцан дотор худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хүрз барьчихсан усыг нь саванд хийж харагдана лээ. Тэгэхэд бохир усны эхүүн үнэр ханхалж байсан. Нүхэн гарцаар явж буй хүмүүс хамраа давуугаар дарах, эсвэл чимхэх зэргээр аргацаах. Харин худалдагч нарын хувьд хэдийн дассан бололтой. Зарж буй зүйлээн оргохгүй гэсэндээ ширээн дээгүүрээ багширтал өрчихжээ.
А.ДӨЛГӨӨН