Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өнгөрсөн сарын 23-ны 49 дүгээр тогтоолоор хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, тайлагнахтай холбоотой 2020 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ олгож, хуваарилалтын тайлангаа нийг тарааж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор ЗХ-нд хүргүүлэхийг үүрэг болгосныг дээрх биржээс мэдээллээ.
МХБ-д өнгөрсөн баасан гарагт 54 компанийн 5.59 я ширхэг хувьцааг 904.7 сая төгрөгөөр арилжжээ. Тэдгээрийн 20-ийнх нь хувьцааны ханш дээшилж, 29-ийнх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө 0.55 хувиар өсөж 44 801 нэгж, зах зээлийн үнэлгээ 11.71 их наяд төгрөгт хүрсэн байна.
Энэ өдөр “Дархан зочид буудал” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар дээшлэн, нэгж нь 118 төгрөгтэй тэнцсэн юм. Харин “Монноос” компанийнх хамгийн өндөр буюу 15 хувиар уруудсанаар 17 630 төгрөгтэй дүйжээ. Түүнчлэн баасан гарагт хөрөнгө оруулалтын хоёр сангийн 39 451 ширхэг нэгж эрхийг 15.53, хөрөнгөөр баталгаажсан 90 ширхэг үнэт цаасыг ес, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 31 өрийн хэрэгслийг 3.1, багцынхаар 106 997 ширхэг нэт цаасыг 198.91 саяар борлуулав. Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Энержи ресурс” компанийн гурван багц 19 200 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 26.88 сая юань буюу 12.63 тэрбум төгрөгөөр худалджээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н 20 багц 128 000 тонн эрчим хүчний нүүрсийг 6.89 сая ам.доллар буюу 23.33 тэрбум төгрөгөөр арилжсан аж. Улмаар энэ өдөр нийт 37.1 тэрбумын үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулжээ.