“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор ногдол ашиг хуваарилна. 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулж ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох аж.