Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт “ногдол ашгийг 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн” гэснийг “ногдол ашгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор” гэж өөрчилсөн байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоороо Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэд олгож, хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг нээлттэй хувьцаат компани бүрт үүрэг болгосон юм.