Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд музейн цуглуулгад буй шатартай холбоотой сонирхолтой үзмэр цуглуулга дэлгэсэн байна.
Тухайлбал Маршал Х.Чойбалсан, БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбал, Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу болон төр нийгмийн зүтгэлтүүд болоод ард иргэдийн хандив бэлгийн журмаар дурсгасан монгол шатрын ховор нандин үзмэрийн, дээжсийг дэлгэж байна.
Энэхүү үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ний өдрийг дуустал үргэлжилнэ.