Комплайнс нь хууль тогтоомжийг дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй, эсэхийг баталгаажуулдаг. Тэгвэл комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийснээр нөхцөл байдлыг тодорхойлж, үүнээс урьдчилан сэргийлж, үнэлгээнд үндэслэн аливаа эрсдэлтэй үйл ажиллагааг олж илрүүлэх ач холбогдолтой гэнэ. Мөн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой аж. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтад хамрагдаж буй санхүүгийн салбарын комплайнсын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор Комплайнсын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал баталжээ. Эл аргачлалын дагуу өөрийн байгууллагын эрсдэлийг үнэлж, сэргийлэн, түүнийг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад зөвлөлөө.
Бэлтгэсэн Б.Сонор